2014          
2014-05-15 09:08:33
作者:
浏览量:625
★★★☆☆

2014          

     

   
1.            
                   
  2014.5.21 19  00—21  00
      805
    

ТОВЧ НАМТАР

Миний бие Монгол улсын иргэн Эдуард овогтой Батжавхлан нь 1979 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэт хотод төрсөн. Эдүүгээ Улаанбаатар хотод амьдарч байна. Ам бүл дөрвүүлээ.

1986-1996 онд Эрдэнэт хотын оросын ерөнхий боловсролын 19-р сургуулийг төгсөв. 2000-2004 онд Улаанбаатарын Их сургуулийн Хэл утга зохиолын факультетийн Хэл шинжлэл-Утга зохиол судлал, Монгол-Хятад хэл судлалын мэргэжлээр суралцаж төгсөв. Оюутан байх хугацаанд 2002 онд Улаанбаатарын Их Сургуулийн “Шилдэг оюутан”, 2003 онд Монгол улсын “Оны шилдэг оюутан” болж ерөнхийлөгчийн шагналаар шагнуулж байв.

2004-2006 онд Улаанбаатарын Их сургуулийн магистрантурыг дүүргэж, “О.Дашбалбарын эх хэлний сэдэвт шүлгүүдийн туурвилзүйн онцлог” сэдвээр дипломын ажил бичиж, магистрын зэрэг хамгаалсан.

2005 онд Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбооны гишүүн болсон.

2007 онд Улаанбаатарын Их сургуулийн докторантурт элсэн суралцаж, “ХХ зууны эхэн үеийн Монгол-Хятадын уран зохиолын харилцаа” сэдвээр Хэл бичгийн ухааны доктор/Ph.D/-ын зэрэг хамгаалахаар судалгаа хийж байгаа болно.

2007 онд Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтэдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.

2004-2010 онд МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Монгол хэл, уран зохиолын тэнхимийн үндсэн багш, 2010 оноос өнөөг хүртэл тус тэнхимийн ахлах багшаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 2007 онд НШУ-ны “Хүрэлтогоот” ЭШБХ-д тэргүүн байр эзэлж Монгол улсын “Шилдэг залуу эрдэмтэн” шагнал, БСШУЯ-ны сайдын нэрэмжит грантыг хүртсэн, 2010 онд Улаанбаатар сургуулийн “Шилдэг багш”, 2012 онд Нийслэлийн Боловсролын газрын “Хүндэт багш” тэмдгээр тус тус шагнагдсан байна.

相关文章

地址:北京市海淀区中关村南大街27号蒙古语言文学系

邮政编码:100081  电话 :010-68932237

电子邮件:mwx@cun.edu.cn 

网站首页 | 内蒙古大学 | 内蒙古师范大学 | 内蒙古民族大学 | 西北民族大学 | 人民网蒙文版 | 建党网 | 呼伦贝尔学院